Энэхүү нууцлалын бодлого нь хувь хүний нууцыг хүндэтгэн чанд хадгалах, хэрэглэгчийн хувийн мэдээлэлийн нууцлалыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Манай бүтээгдэхүүн үйлчилгээний гол онцлог технологид суурилсан зээлийн үйлчилгээ тул харилцагч зээлдэгч та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрснөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.
“Хувь хүний нууц“ гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжид нийцvvлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ.
“Хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
“Эмзэг мэдээлэл” гэж Эмзэг мэдээлэлд яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, улс төрийн намын харъяалал, эрүүл мэнд, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн түүх, захидал харилцаа, гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, хөрөнгийн гарал үүсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг мэдээллийг;
“Мэдээллийг цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг.
“Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг.
“Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг.
“Үйлчилгээ” гэж Үйлчилгээний тусгай нөхцөлийн дагуу ББСБ-ын Танд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг.
“Харилцагч” гэж аппликэйшнээр дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг.
“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа” гэж Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг.
“Бүртгэлийн хаяг” гэж Та вэб сайтаар дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, Харилцагчийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Харилцагч таних шалгуурын алхмыг хангагдсан тохиолдолд харилцагч дээр үүссэн дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг.
3.1 Сатоши Накамото ББСБ ХХК нь харилцагчийн зөвшөөрөлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээгээ үзүүлнэ.
3.2 Сатоши Накамото ББСБ ХХК нь харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”, “Байгууллагын нууцын тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
3.2 Харилцагч гэрээ байгуулахын өмнө гэрээний нөхцөл, зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
3.3 Харилцагч гэрээ байгуулахын өмнө гэрээний нөхцөл, зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд үйлчилгээг авах боломжгүй болно.
3.4 Харилцагч зөвхөн насанд хүрсэн иргэн байхыг шаардах ба насанд хүрээгүй иргэний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах зэргээр ашиглахгүй. Харилцагч нь насанд хүрээгүй иргэн болох тухай үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд уг бүртгэлийн хаягийг хааж, тухайн харилцагчийн хувьд үйлчилгээг зогсоож уг харилцагчийн мэдээллийг устгах арга хэмжээг боломжит богино хугацаанд авч хэрэгжүүлнэ.
3.5 Харилцагчийн хувийн мэдээллийг бид дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.5.1 Харилцагчийг таньж баталгаажуулах
3.5.2 Хуульд заасан хугацаа, шаардлагын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хадгалах;
3.5.3 Хөрөнгө , орлогын мэдээлэл авах.
3.5.4 www.cash24.mn вэбсайтыг ашиглах, бүртгүүлэх, түүгээр дамжуулан харилцагчийн хүсэлтийг хүлээн авч, гүйлгээг хийх, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх; цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх;
3.5.5 Сатоши Накамото ББСБ ХХК харилцагчийг танин баталгаажуулах үе шатанд таны байршлын мэдээллийг авах;
3.5.6 Сатоши Накамото ББСБ ХХК -аас үзүүлж буй зээлийн эрх болон бусад үйлчилгээний зэрэглэл тогтоох;
3.5.7 Харилцагчийн сонгон хэрэглэж буй болон танд санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний талаар шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах;
3.5.8 Төрийн цахим мэдээллийн сангаас харилцагчийн лавлагаа, мэдээлэл авах;
3.5.9 Харилцагчийн бүртгэлийн хаяг болон хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах
3.5.10 Сатоши Накамото ББСБ ХХК -иас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний сэтгэл ханамжийн талаар судалгаа авах, зах зээлийн судалгаа ажиглалт, тандалт хийх;
3.5.11 Харилцагчийн www.cash24.mn вэбсайтын хэрэглээний түвшинг судлах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс дата мэдээллийн зам мөрийг хадгалах;
3.5.12 Хуульд заасны дагуу эрх бүхий хуулийн байгууллага болон бусад эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд тухайн шаардсан хэмжээгээр хязгаарлан гаргаж өгөх;
3.6 Сатоши Накамото ББСБ ХХК нь дээрх үндэслэлээс бусад зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.
4.1 Сатоши Накамото ББСБ ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, Зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад зохицуулалтын байгууллагаас гаргасан дүрэм журам, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний хураамж, шимтгэл, болон хуулиар хүлээсэн мэдээлэх үүрэг, харилцагчийг танин мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Таны дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
4.1.1 Овог нэр, регистрийн дугаар
4.1.2 Холбоо барих гар утасны дугаар ба и-мэйл хаягийн мэдээлэл
4.1.3 Иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн мэдээлэл
4.1.4 Харилцагчийн ажил хөдөлмөр эрхлэлт, орлого, дансны мэдээлэл
4.1.5 Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл дамжуулах сервис
4.1.6 Арилжааны банкин дах дансны мэдээлэл, төлбөрийн картын мэдээлэл
4.1.7 Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл
4.1.8 Харилцагчийн сарын болон бусад орлого
4.1.9 Харилцагчийн муу зээлийн түүх
4.2 Сатоши Накамото ББСБ ХХК хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон банк, санхүүгийн байгууллага зэрэг Гуравдагч этгээдээс тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр Таны хувийн мэдээллийг цуглуулж авах ба энэ нь Харилцагчийг таних ажиллагааг хөнгөвчилөх зорилготой.
4.3 Гуравдагч этгээдээс цуглуулсан харилцагчийн хувийн мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Нууцлалын гэрээг ажилтануудтай байгуулан ямар нэгэн байдлаар задруулахгүй байх гэрээг байгуулан ажиллана.
4.4 Платформ нь харилцагчийн хувийн мэдээллийг шалгах, анализ хийхдээ хиймэл оюун ухааны автоматжуулсан системийг ашиглан Харилцагчийг таних , арилжааны зан төлөвийг үнэлэх боломжтой.
5.1 Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээнд заасныг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэхээс бусад тохиолдолд харилцагчийн мэдээллийг нийтэд ил болгохгүй. Тухайлбал:
• Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагаар;
• Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх; ( СЗХ)
• Зээлийн мэдээллийн санд мэдээлэл хүргүүлэх;
• Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
• Прокурорын тогтоолоор эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэж Цагдаагийн байгууллагаас шаардсан;
• Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;
5.2 Бид мэдээлийн аюулгүй байдлыг ханган МАБ менежментийн тогтолцооны ISO27001:2022 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн стандартад нийцүүлэн байнгын хяналтыг тавин сайжруулалтыг төлөвлөн хэрэгжүүлдэг.
5.3 Мэдээллийн нууцлалыг хангах, мэдээлэл алдагдахаас сэргийлэх үүднээс Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, болон харилцагч зээлдүүлэгчийн хувийн мэдээлэлтэй танилцах эрх бүхий ажилтануудтай нууцлалын гэрээг байгуулж, мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэнэ.
5.4 Харилцагч та хувийн мэдээллийнхээ нууцлалаа алдсан, эсхүл хамгаалалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд нэн даруй бидэнд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай.
5.5 МАБ-ийн менежментийн тогтолцооны ISO27001:2022 стандартын хүрээнд мэдээлэлийн нууцлалын хэрэгжилт, хяналтыг хариуцан ажилладаг ажилтантай бөгөөд байнгын хяналтыг тавин ажилладаг.
6.1 Бид Монгол улсын хууль болон харилцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг бусад байгууллагад дамжуулна. Үүнд:
6.1.1 Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтын хийх шаардлага гарсан тохиолдолд тухайн байгууллагаас шаардсан;
6.1.2 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан үүргийг биелүүлэх хүрээнд мэдээлэл хүргүүлэх;
6.1.3 Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дагуу мэдээлэл шаардсан;
6.1.4 Прокурорын тогтоол эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэж Цагдаагийн байгууллагаас шаардсан;
6.1.5 Монгол улсын хуулиар мэдээлэх гаргуулах эрх олгогдсон бусад төрийн байгууллагаас шаардсан;
7.1 Таны бидэнд гарган өгсөн Хувийн мэдээлэл алдаатай, буруу байх тохиолдолд Та нэн даруй уг мэдээллийг засварлах, бие даан засварлах боломжгүй тохиолдолд “Холбоо барих” хэсэгт хандан бидэнд мэдэгдэнэ үү.
7.2 Та өөрийн Бүртгэлийн хаягийг устгуулж, үйлчилгээг авахаа зогсоох тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлтээ эмайл хаягаараа илгээн устгуулах эрхтэй. Бид Таны хүсэлтийг хүлээн авч, цаашид уг мэдээллийг ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.3 Та Нууцлалын бодлогын 7.2 дах хэсэгт заасан хүсэлтийг гаргахдаа Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны шалгуурын дагуу өөрийгөө нотлох холбогдох мэдээллийг гаргаж өгөх бөгөөд Бидэнд Таныг уг хүсэлтийг гаргаагүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Таны хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
7.4 Бид энэхүү Нууцлалын бодлого болон хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, удирдамжийг үндэслэн Таны хувийн мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хуульд зааснаас бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.
8.1 Бид энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай танд мэдэгдэл илгээнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдэгдэл илгээснээс хойш 1 /нэг/ өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
8.2 Бид уг нэмэлт өөрчлөлт нь Таны эрхэд сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэх бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч гэрээний харилцааг үргэлжлүүлэх, эсхүл Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу уг үйлчилгээнээс татгалзах, Бүртгэлийн хаягийг хаалгах эсэх тухай шийдвэрийг гаргах эрхтэй байна.