Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК-ийн (цаашид “ББСБ” гэнэ) “CASH24” зээлийн аппликэйшнаар (цаашид “аппликэйшн” гэнэ) дамжуулан үйлчилгээ авахтай холбогдуулан ББСБ-аас тогтоосон шаардлагын дагуу таны тодорхой мэдээллийг хүлээн авах, баталгаажуулах, хадгалах, зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг юм.
Харилцагч та энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-тэй урьдчилан, анхааралтай, сайн танилцсаны үндсэн дээр зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэхийг бид зөвлөж байна.
✓ Харилцагч таны бүртгүүлсэн гар утасны дугаарт “CASH24” зээлийн аппликэйшнаас илгээсэн OTP кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан, “БАТАЛГААЖУУЛАХ” гэсэн товчлуурыг дарснаар ББСБ-ын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурж, баталгаажуулсан хэмээн үзнэ.
✓ Үйлчилгээний нөхцөл болон гэрээнд оруулсан аливаа шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээллийг CASH24 Аппликэйшнд тухай бүр мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш харилцагч үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан хэвээр байгаа тохиолдолд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтүүдийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
✓ CASH24 Аппликэйшнд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны нууц, патент зэргийн оюуны өмчийн эрхийг эзэмшигч нь “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК болно.
✓ Харилцагч CASH24 аппликэйшнийг ашиглан бусдад үйлчилгээг дамжуулан ашиг хонжоо олох зорилгоор зориудаар тохиргоо хийх, үйлчилгээнд гаднаас нөлөөлөх, хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, үйлчилгээг худалдах, түрээслэх, төлбөр авах зэргийг хориглоно.
✓ Харилцагч аливаа зээлийн үлдэгдэлгүй, зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулсан тохиолдолд бүртгэлээ идэвхигүй болгох хүсэлтээ өөрийн бүртгэлтэй эмайл хаягнаас илгээснээр хүсэлтийг хүлээн авч устгах боломжтой . Ингэхдээ МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуулийн дагуу тухайн бүртгэл устсанаас хойш харилцагчийн аливаа мэдээлэл, баримт бичгийг ББСБ таваас доошгүй жилийн хугацаанд хадгалах ба эрх бүхий байгууллага, хууль сахиулах байгууллагын хүсэлтээр гаргаж өгнө.
✓ Харилцагч CASH24 аппликэйшн дээрээс бүртгэлээ идэвхигүй болгох хүсэлтээ илгээгээгүй зөвхөн өөрийн ашиглаж буй төхөөрөмж дээрх CASH24 аппликэйшнийг устгасан тохиолдолд харилцагчийн мэдээлэл устгагдахгүй хадгалагдсан хэвээр байна.
✓ Та “CASH24” аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код зэрэг өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ба өөрийн дансанд хүлээн авч буй зээлийн мөнгөн шилжүүлэг болон зээлийн эргэн төлөлт зэрэг гүйлгээтэй холбоотой бүхий л үйлдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
1.1. Харилцагч та "CASH24" аппликейшнийг “Google Play Store” болон “Apple App Store”-с татан авч өөрийн мэдээллээ үнэн зөв оруулсны үндсэн дээр ашиглах боломжтой болно. Үүнд:
✓ Гар утасны дугаар
✓ Овог, нэр
✓ Регистрийн дугаар
✓ И-мэйл хаяг
✓ Холбоо барих мэдээлэл
✓ Оршин суугаа хаяг
1.2. Харилцагч та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр ББСБ-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно. Үүнд:
✓ Таны бүртгүүлсэн, үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, боловсруулах
✓ Таны бүртгүүлсэн, үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийн үнэн зөвийг шалгах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, баталгаажуулах.
✓ Таны бүртгүүлсэн, үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
✓ Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-ын зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, CASH24 Аппликэйшнд хөгжүүлэлт сайжруулалт хийх, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа шинжилгээ хийх.
✓ CASH24 Аппликэйшнд хөгжүүлэлт сайжруулалт хийх, үйлчилгээний нөхцөлийг хялбаршуулах эсвэл нарийвчлах, түүнд тохирсон технологийн шийдлийг нэвтрүүлэх, цахим төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан үйлчилгээ үзүүлэх зэрэг зорилгоор харилцагч хамтран ажиллаж байгаа гүйцэтгэгч, хөгжүүлэгч, оператор, зөвлөх нарт таны мэдээллийг нууцлалын гэрээний үндсэн дээр дамжуулах.
✓ ББСБ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, CASH24 зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор таны аппликейшнд хандах хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
1.3. Та “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК-ийн CASH24 Зээлийн аппликэйшнд өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
✓ Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
✓ Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.
✓ Санаатайгаар хуурамч мэдээлэл илгээсэн, бусдын мэдээллийг илгээсэн, бусдын төлбөрийн картын мэдээллийг илгээсэн, ашигласан зэрэг тохиолдолд ББСБ танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бөгөөд CASH24 Аппликэйшнд хандах эрхийг нэгмөсөн хаана. Үүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, гуравдагч этгээдэд учруулсан гэм хор, хохирлыг үл маргалдах журмаар барагдуулж хохиролгүй болгох үүрэгтэй бөгөөд барагдуулахаас зайлсхийсэн бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.
Зээлдэгчид тооцоологдсон зээлийн эрхийн хэмжээнээс хамаарч зээлийн шимтгэл систем дээр автоматаар тооцоологдоно.
3.1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг хуульд заасан дүрэм, зохицуулалтын байгууллагын журмын дагуу бүртгэлийн эрх бүхий байгууллагаас авах эрхтэй.
3.2. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах эрхтэй.
3.3. ББСБ нь дараах тохиолдолд танд урьдчилан мэдэгдэлгүйгээр “CASH24” зээлийн аппликэйшний хандах эрх болон зээлжих эрхийг нэгмөсөн хааж, гэрээг дуусгавар болгоно.
✓ Гэрээний үүргээ 2 түүнээс дээш удаа зөрчсөн
✓ Хуурамч худал мэдээлэл өгөх, хууран мэхэлсэн, хууль бус үйл ажиллагаанд ашигласан.
✓ ББСБ-ын үйл ажиллагаанд саад учруулах, бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан.
✓ Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон.
✓ Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэлд үндэслэн зээлийн эрхийг түр хаах, шаардлагатай тохиолдолд бүрмөсөн хаах болон цуцлах.
3.4. “CASH24” зээлийн аппликэйшн нь харилцагчийн мэдээлэл мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, программ хангамж, сүлжээний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
3.5. “CASH24” аппликэйшнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар (байгалийн гамшиг, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн, террорист хадлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг) гэнэтийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд харилцагчтай байгуулсан зээлийн гэрээний заалтыг баримтална.
3.6. “CASH24” зээлийн аппликэйшнийг аливаа зорилгоор хууль бус үйлдэл хийхэд ашигласан, бусдыг гутаан доромжилсон, гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхсан, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжих, өдөөн хатгах, худал, ташаа мэдээлэл түгээх, тараах, дамжуулах, хууран мэхэлсэн аливаа, мэдээлэл мэдэгдэл гаргах, өөр хэн нэгний дүрд хувирах, луйврын шинжтэй сэжигтэй гүйлгээ хийх зэргээр зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд Харилцагчийн эрхийг хязгаарлах, бүрмөсөн хаах эрхтэй байна.
4.1. “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК-ийн “CASH24” зээлийн аппликэйшнд таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээлэл, бусад мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөл болон гэрээнд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
✓ “CASH24” зээлийн аппликэйшний программ хангамж нь Харилцагчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах бөгөөд цаасан баримтыг архивлан хадгална. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
✓ “CASH24” зээлийн аппликэйшний программ хангамж, бүтэц, систем нь Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна.
✓ Харилцагчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан аливаа мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн 1.3-т зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
✓ Харилцагч “CASH24” зээлийн аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлалыг хангахыг харилцагчид сануулж, харилцагчтай байгуулах гэрээнд энэ тухай дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
• “CASH24” зээлийн аппликейшнд хандах өөрийн нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн тус мэдээлэл алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх.
• Харилцагчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарах аливаа үр дагавар, хор хохирлыг бие даан хариуцах.
• Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, алдсан, бусдад дамжуулсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрүүтэй мэдээлэл, зөрчлийг илрүүлсэн, өөрийн нэвтрэх нэр, нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “CASH24” зээлийн аппликейшнд мэдэгдэх;
• Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч хугацаа хоцорсны улмаас үүссэн аливаа хор хохирлыг харилцагч өөрөө бүрэн хариуцах.
4.2. “CASH24” зээлийн аппликейшнд бүртгүүлж, зээлийн үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн баталгаажсан аливаа мэдээллийг харилцагч устгах, солих боломжгүй байна.
4.3. Зээлийн үйлчилгээ авахаас өмнө татгалзсан харилцагч бүртгэлээ устгуулах хүсэлтийг ББСБ-д хандан өөрийн бүртгэлтэй эмайл хаягаар илгээсэн тохиолдолд бүртгэлийг ажлын 10 хоногт багтаан идэвхгүй төлөвт оруулна.
Харилцагч та “CASH24” зээлийн аппликейшний Үйлчилгээний нөхцөлтэй урьдчилан танилцсан бөгөөд энэ тухай хүлээн зөвшөөрч байгаа бол өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. “CASH24” зээлийн аппликейшн нь таны оруулсан мэдээллийг дэвшилтэт технологи ашиглан таны мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгасны үндсэн дээр системээс автоматаар татгалзаж болно. Энэ тохиолдлоос үүдэн гарах аливаа асуудлыг “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК-ийн “CASH24” зээлийн аппликэйшн хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “CASH24” зээлийн аппликэйшнд бүртгүүлсэн, ашигласан нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл ББСБ нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “САТОШИ НАКАМОТО ББСБ” ХХК-ийн эсрэг аливаа шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
“CASH24” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Иймд та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.